2007-04-24
Татар хамтлаг

TaTaR-Love Song

Амраг минь анир чимээгvй шөнийн зvvдэнд цасан ширхэг хаяллаа
Амраг минь зvvдэндээ би чамд хайрын дуугаа аяллаа
Янаг минь чи минь миний учир битvvлэг хvсэл юм
Хайрын бурхнаас хоёулааг харвасан сум
Танхил чи минь тvмний дундаа vнэн саак чимэгтэй
Талын цэцэг шиг минийхээ хайрыг татсан эмэгтэй
Чи минь ганцаараа хайраа хvлээгээд нойрсож байгаа
Анирхан чимээгvй шөнийхөө зvvдэнд би чинь чамтайгаа
Хайрт минь би чинь чамтайгаа зvvдэнд уулзая дахиад нэг
Би чинь чамайгаа хайрлан хайрлан vнсье ахиад
Чи минь намайгаа санан байхад нахиад нэг
Чинийхээ дэргэд чамайг хайрлая сахиад нэг

Д: Хайртай чамдаа хайртай гэж нэг дуулъя
Хайранд минь уярна гэж бас дуулъя
Хайрын энэ дууг харамгvй дуулъяШөнийн саран мэт гийгvvлэх хайр минь
Зөвхөн намайг гэсэн юм шиг сэтгэлд чинь
Инээмсэглэл чинь надад жаргал ирнэ ээ
Саруулхан шөнийн тэнгэр доор салхиар наадах навчис дунд
Сайхан чамтайгаа зvvдэнд учрая хайрт минь чи минь унт
Би чамдаа хайртай гээд энэ хайрын vгээ хэлчихээд
Чамайгаа тэврээд хэвтэж байвал наддаа дээдийн дээд
Амраг чи саваагvй наддаг зvvдний саран туяа
Алаг хорвоод жаргал нэмсэн сэтгэлийн уяа
Алтан нарны цацраг биднийг ижилхэн ээдэг
Болохоор чамтайгаа учиръя гэтэл хайрын бурхан мэт ивээдэг
Хайрт минь би чинь чамайг хамгаас илvv хайрладаг эр шvv
Хайраа хэлээгvй ч харамлаад ирвэл хайртай нь тэр шvv
Юутай ч гэсэн намайг гэсээр наддаа хурдан ирээсэй
Эсвэл анир шөнийн зvvд ахиж битгий сэрээсэй

Д: Хайртай чамдаа хайртай гэж нэг дуулъя
Хайранд минь уярна гэж бас дуулъя
Хайрын энэ дууг харамгvй дуулъя

Амьдралын минь
Амьдралын минь утга учир хайрыг минь чи булаасан
Чамтайгаа таарсан тэр өдөр цэлмэг тэнгэр нартай
Шөнийнхөө зvvдэнд би чамтай одод тэнгэрт сартай
Би чинь чамдаа хайртай шvv чи ялдам яруу шvv
Чи миний хайрыг татсан охин чи эелдэг даруу шvv
Чи бид хоёр бие биедээ хайрын хоёр сэтгэлтэй
Гэдэгтээ би vvндээ эргэлзээгvй итгэлтэй
Шөнийн саран мэт гийгvvлэх хайр минь
Зөвхөн намайг гэсэн юм шиг сэтгэлд чинь
Инээмсэглэл чинь надад жаргал ирнэ ээ

Д: Хайртай чамдаа хайртай гэж нэг дуулъя
Хайранд минь уярна гэж бас дуулъя
Хайрын энэ дууг харамгvй дуулъя

TaTaR-RoCk BaBy

Зvгээр л явж байгаад машинд дайруулж vхэх шахлаа
Жолооч харин хараал урсган шvлсэндээ хахлаа
Хvн vхэх дөхөөд байхад даварсан хөгшин төгцөг чинь
Миний оронд байсансан бол тэр муу өгзөг чинь
Зарим хvн бусдад уураа гаргадаг ууртай догшин сарьдаг
Уурандаа хэлсэн vгээ бодоод сvvлд нь амаа барьдаг
Хамаагvй бусдад уураа гаргаад явна гэдэг сайн талгvй
Хvсээд байвал уурлаж болно хvнд хал палгvй
Гэтэл харин зарим хvмvvс одоо яаж болдгын мөрөөрөө
Хэрvvл маргааны эзэн бол та өөрөө
Уураа хvрэхээр хэрvvл хийдэг та наад амаа
Та тат хэрvvл зодоон гарна дам дамаа
Миний хамаа урт хэлтэй олон vгтэй амтай тамтай
Хvмvvс хоорондоо хол бай гэсэн жамтай
Хоёр ууртай хам нэг нь эмнэлгийн орноо
Нөгөө нь төрийн төмөр царай харан төмөр торноо

Д: Зvгээр л байх тоолонд байх тоолонд
Бусдад уураа гаргаад явдаг хvмvvс
Бусдад уураа гаргаад явдгын учир юунд вэ?Гэртээ жаахан суучихаж чадахгvй бол хурдан гар
Гангар шөнийн диско барнаа дvнгэр дангар
Явах vедээ архичин согтуу хөлчvv тэнэг мангар
Нөхөдтөй битгий нийлээд хашгирч битгий чангар
Нэгэн хvн бидний хайрлаж явдаг энэ амьдралыг жvжиг
Гэж хэлсэн бараг л оносон диско барнаа бvжиг
Хэсээд явдаг тэнэг охидууд нийгмийн зарим хэсэг нь
Сайн хvний дvрийг эсгэн худлаа дvрийг эсгэнэ
Тэр ямар vнэн амар өөрийгөө хатуу самар
Гээд бодсон ганган хvн хавар намар
Хамар даарна гэртээ эжий аавдаа тус нэмэр
Болоод суусансан бол гэртээ амар жимэр

Д: Зvгээр л байх тоолонд байх тоолонд
Бусдад уураа гаргаад явдаг хvмvvс
Бусдад уураа гаргаад явдгын учир юунд вэ?

Өглөө сэрээд гэрээс гараад буудал орлоо автобусанд суулаа
Кондуктор намайг мөнгөө төлөхийн завдалгvй хөөж туулаа
Дургvй хvрээд мөнгөө нуулаа дараагийн буудалд буулаа?
Ээ булай хөөгдөөд буулаа утас дугарлаа
Зулаа Би тvvнтэй одоо ярихыг хvсэхгvй л байна шvv
Чамайг байна шvv намайг муулвал хөөрхий би чинь айна шvv
Надруу дахин бvv залга миний Зулаа сайн шvv
Юу ярих гэж байлаа толгой эргээд гай шvv
Толгой минь эргэсэн толгой минь сэргэсэн
Тийм бодож байсан юм аа сая саналаа
Онцын юм биш ээ ердөө л кондукторыг муулсын
Өөрийн дуртай хип хопоороо ганцхан удаа дуулсын

Д: Зvгээр л байх тоолонд байх тоолонд
Бусдад уураа гаргаад явдаг хvмvvс
Бусдад уураа гаргаад явдгын учир юунд вэ?.

ТаТаР-Гvй Жаалаа Гvй

Алддаггvй хvн vгvй учир хvv минь битгий уйлдаа
Харин ч алдаанаасаа суралц бvх юм туйлдаа
Хvрээгvй болохоор эжий аав нь хорвоод ганц хvvгээ гэж л
Гэж хэлэх дээ сэм зовдог хvvгийн ижил
Өглөө болгон хvv минь гээд л цайны цагаан дээж ээ
Хvvдээ зориулж өргөдөг билээ гэтэл харин ээж ээ
Хvv чинь таньдаа хайртай гээд л хааяа нэг хэлсэн vv
Эсвэл шөнийн тэнгэрийн нэг одноос мэндэлсэн vv
Тvvнд бурхан бусдын хайрыг булаа гээд энэ биеийг олгосон
Хорвоод ганц хvvгээ хэмээн тvvнийг хvн болгосон
Эжий аав нь өдий насыг хий юманд vрээгvй
Гэтэл хvv өөрийхөөрөө яваад сайн юманд хvрээгvй
Ар гэрийн байдал тавгvй ажил төрөл нь овоосон байхад
Элдвийг нэхэн тэр хоёрийг зовоосон
Эжий ааваас нь бусад нь тvvний алдааг уучлаа ч уу
Бусад нь тvvнийг эжий аав шиг нь хайрлаа ч уу гvй ч vv

Д: Амьдралд хайр утга учир нэмдэг
Бидний алаг хорвоод жаргал гэдгийг сэм зовлон чимдэг
Амьдралд хайр утга учир нэмдэг
Биднийг алтан нар шиг эжий аавын vгс чимдэгТэр жаал учир мэдэхгvй нээрээ л толгой нь усаар дvvрсэн
Тvvний тарисан балгийг эжий аав нь нуруундаа vvрсэн
Хvvдээ цайгаа чанаад хамаг ажлыг нугалдаг
Гэтэл шөнө ирээд бас хvйтэн цай гээд урмыг нь хугалдаг
Хичээлдээ яв гэхээр нойроо харамлаж зvvдлээд тэр сэрдэггvй
Сургуулиа орхиод хонон өнжин ирдэггvй тэр vеэр
Хархан нvдэндээ нулимс бөнжигнvvлэн орондоо хэвтдэг
Хатаж гундсан ээжийнх нь хацар нулимсандаа дэвтдэг
Сэхvvн салхи хvv чинь хэцvvдлээ гэсэн шиг vлээнэ
Бvлээн зvрхээ цээжин дотроо чихэлдvvлэн хvлээнэ
Аав нь нvvрэндээрээ хатуу ууртай битvvхэндээ зовдог
Тvvний эргэн тойрон хvн бvхэн санаа нь зовдог

Д: Амьдралд хайр утга учир нэмдэг
Бидний алаг хорвоод жаргал гэдгийг сэм зовлон чимдэг
Амьдралд хайр утга учир нэмдэг
Биднийг алтан нар шиг эжий аавын vгс чимдэг

Ээж аав нь vргэлж дандаа эрхлvvлдэггvй хэлэх vедээ хэлдэг
Зэмэлдэг хааяа хvv минь гээд толгойг нь илдэг
Уг нь тэр сайн сайхныг эжий аавтайгаа мөрөөддөг
Гэхдээ тэднийг баярлуулах биш ихэнхдээ хөөддөг
Заримдаа хvv тэр хоёроос санаанд оромгvй юмыг нэхнэ
Заримыг нь яаж авч өгч дийлэхvv оронд нь эцэг эх нь
Ганц хvvг минь ганц хvvг минь хэмээн бурхнаас аврал эрнэ
Хvv нь хvний зэрэгтэй явж л байвал болох нь тэр нь
Эжий аав нь хvvдээ хэлэхдээ чиний амьдрал бvхэлдээ хуурмаг
Чи андуурдаг алаг vр минь чи биднийг хуурдаг
Хvv минь чамд энэ амьдрал зохихгvй шvv угтаа
Гэтэл амьдрал ийм биш амьдралаас бvv зугтаа

Д: Амьдралд хайр утга учир нэмдэг
Бидний алаг хорвоод жаргал гэдгийг сэм зовлон чимдэг
Амьдралд хайр утга учир нэмдэг
Биднийг алтан нар шиг эжий аавын vгс чимдэг

ЭНЭ ХYY

Энэ хорвоод ээж аав аа баярлуулан ганц хvv нь болон төрсөн
Эцэг эх нь тvvний төлөө амьдарлын шуургыг сөрсөн
Тvvний амьдрал vргэлж бvрэн дvvрэн сайхан байсангvй
Жаргал зовлон хоёрыг дутуу vнэлээд тэр айсангvй
Гэнэн хvvхэд насанд нь өмнө нь тээглэх садаагvй
Өсгөсөнд татлаагvй ээж аавын хоолонд цадаагvй
Өөрийн амьдралыг нураахдаа тэр ердөө ч ядаагvй
Ээж аав аа гомдоохоос биш ачыг нь хариулж чадаагvй
Ээж аав нь алаг vрээ хэмээн бvхнээ зориулсан
Энэ хvv бие эрхээ далан хоёрт хориулсан
Эцэг эхийн хайр халамжийг нөхдын vгээр солисон
Тэр бvр больсон өөрийн амьдралыг холион бантаг нь хольсон
Найз нөхөд нь ядарсан муу нэр нь бадарсан
Гэндэж тэднийг дагаж яваад vзэл бодол нь задарсан
Тэр шал даа буусан бvр архи уусан
Өөрийг нь хайрладаг бvхэндээ шvдээ зуусан
Д: Энэ хvv бакь бакь том толгой
Энэ хvv зан төрх том толгой
Энэ хvv бакь бакь том толгой
Энэ хvv ийнхvv бvр арай дэндvv
Тэр нэгэн зуны сайхан өдөр тэнгэрт наран гийсэн
Энэ хvv тэнэглэж тэнэглэж өөртөө лай гэмт хэрэг хийсэн
Ээж аав нь хэлдэг байсансан энэ хатуу хорвоо
Миний хvv муу хэрэгт оров оо
Гэтэл яав өөртөө ээж аавдаа лай чирлээ
Хууль бус юм хийгээд гэртээ ирлээ
Энэ бvгдийг бодоод тvvний нvдэнд нулимс цийлгэнэсэн
Харамсаад байх цаг өнгөрсөн бурхан хилэгнэсэн
Цагдаа тvvнийг олоод очихоор хамаг арга нь барагдана
Харагдана шоронд ороод эр бар ханд нь дарагдна
Шоронгийн атаманд бөөрлөхvvлж янз янзаар зарагдана
Арьс мах ярагдана халуун наранд шарагдана
Эцэг эх нь миний муу ганц хvv хэмээн харагдана
Нөхрийн чанар танигдана эцэг эх нь санагдана
Тvvний төлөө найзууд нь авилгал өгөн харагдана
Эцэг эх нь vр минь хэмээн уйлж байгаа нь харагдана
Тэр хvv тун саваагvй ээж аавын vгийг аваагvй
Бага балчир хvvхэд насандаа буруу зөв сайн муу ялгаагvй
Заяа боддоо тэр хvvд одоо зөв буруу сайн муу ялгаагvй
Д: Энэ хvv бакь бакь том толгой
Энэ хvv зан төрх том толгой
Энэ хvv бакь бакь том толгой
Энэ хvv ийнхvv бvр арай дэндvv
Тэр ээж авын амьдарлын утга учир байсан юмсан даанч яавдаа
Энэ хvv тэр хоёрын хайрыг хэр даавдаа
Тэр хоёр тvvнийг сайн явахыг харах гэж энэ хорвоод төрvvлсэн
Том толгой нь тvvнийг хvнд хутга дvрvvлсэн
Ээж аавын өөдөөс бvv цор цор хий тэрэн дор
Үгэнд ор тvvний их зан ердөө муу ёр хор
Тэр их зантай ч гэсэн хvvхэд юм болохоор гэнэн цайлган
Уньхайгvй нөхдvvд уруу нь татжээ хөөрхий тvvнийг айлган
Хvvд өмнө нь алдааг засах боломж зөндөө гардаг байсан
Гол дайсан том толгой байсан
Өөрийн алдааг засах гээд чадахгvй одоо хожимдсон
Энэ амьдарлын хатуу тоглоомд энэ удаа хожигдсон
Энэ хvv энэ хорвоод төрvvлсэн ээж ааваас
Хайрыг амсаад тэднийг бодоогvй ээ чааваас
Тэр хоёрыг зовоосон тэр хvv vнэн заяагvй
Гэсэн ч тэр хоёр тvvнийг гаргуунд нь хаяагvй
Д: Энэ хvv бакь бакь том толгой
Энэ хvv зан төрх том толгой
Энэ хvv бак бак том толгой
Энэ хvv ийнхvv бvр арай дэндvv

Ганцаараа


Би чамд хайртай гэдэг үг цээжинд ганцаараа
Хэн нэгэнд хэлье хайрын үгийг чангаараа
Зүрх зөрүүд зангаараа хайрлая хэмээн дэвэрчийна
Цонхны цаана зун цаг ирсэн зөөлөн бороо шивэрчийна
Сэтгэлд минь хуучнаараа цасан ширхэг хаялна
Сая л энэ ганцаараа хайрын дуугаа аялна
Би бүсгүй хүний хайрыг гуниглан дурсаа л
Цонхонд дуссан бороон дуслууд цонх даган урсаа л

Үдэш болохоор гадаа уйдаад хөлөө савлаад
Харьж яваа хосууд сэмхэн инээд алдаад тавлаад
Зүрхэнд минь хайрын зүгээс зөөлөн салхи сийгэнэ
Хэн нэгнийг хайрлая гэнэ, бас үнсэлцэе гэнэ
Би гэнэ хэн нэгний утга учир болохсон
Үгэнд минь уяраад үнсэх хайртай хүнээ олохсон
Гэтэл би ганцаараа тэврэх хүнгүй сэржийна
Ганцаарааг мэдсэн юм шиг гадаа бороо зүсэржийна

Дахилт:
Би ганцаараа явъя
Одод түгээд би чадаагүй
Би ганцаараа явъя
Цонх сэвэлзээд бүтээгүй
Би ганцаараа явъя
Нулимс урсаад чадсангүй
Би ганцаараа явъя
Сэтгэл уяраад болсонгүй

Энэ цэцэг бүү гандаг гээд хэн нэгний үсэнд нь хатгахсан
Бодолтой шүү гээд би чинь зөөлөн гарыг нь атгахсан
Би мэднэ чи бид нар ялихгүй зүйлээс маргадаг
Зүүнээс мандсан нар нь дээгүүр явсаар баруунд жаргадаг
Чи бид нар хэзээ ямар бороо орохыг шийддэггүй
Шөнөжин орсон бороон араас заавал наран гийдэггүй
Би тэгвэл чиний хажууд шүхэр барин зогсоё
Наран гийлгүй удаад уйдвал би хаалгыг чинь тогшоё
Гэтэл одоо ганцаараа үдшийн бүрийд дарагдаад
Өнжин орсон бороонд норсон гэдэг нь сэм анзаарагдаад
Сууж байвал зөрөөд өнгөрөхдөө хайрыг минь эргэж харчаарай
Салхинд хийссэн хаалга байвал ороод нэг харчаарай

Дахилт:

Цонхны цаана бороо шиврээд гэтэл сэтгэлд шаагина
Бодол минь сэтгэлээсээ хэн нэгнийг хайрлая гэнэ
Зүрхэнд минь хайрын үгс нь ганцаар гунигтайгаар хангинана
Зүрх сэтгэл янгинана, хайрлая хэмээн цангинана
Хайр над дээр ирнээ хэмээн зүрх сэтгэл минь хөөрсөөр
Уйдаж хүлээсэн бороон дуслууд нэг нэгээрээ цөөрсөөр
энэ бороо шивэрсээр нарнаас өмнө учрая
Сэтгэлээсээ байсаар хоёул хамтдаа хуучрая
Ганцаараа уйдаж суугаа надаар дүүрэн хайрыг
Хэлэх үг сэтгэлээсэээ би хэлье хайрын зүг
Би чамд хайртай гэдэг үг цээжинд ганцаараа
Хэн нэгэнд хэлье хайрын үгийг нь чангаараа

Би ганцаараа явъя Явъя ганцаараа х4

Хайрыг хүсээд би ганцаараа
Хайрлаач гэжийна би ганцаараа
Хайрыг хүсээд би ганцаараа
Явъя ганцаараа х2
Хайрлая гэжийна зүрх зөрүүд зангаараа

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax