2007-04-24
Болд

ЗАХИА

Сайн байна уу?
Миний сэтгэлийн үгс багтаж ядан тэрчлэх захидлыг минь задлан унших
тэр агшинд чамайгаа чанга тэврэн үнсье. Би чамайгаа яасан их санан вэ.
Хав харанхуй сэтгэлийг минь гэрэлтүүлэгч миний сэтгэлийн нар минь чи минь сайн уу?
Би яг одоо чамтайгаа жаргалтай байсан өдрүүдийнхээ гэрэл зургуудыг эргүүлэн үзэж сууна.
Чиний нөгөө голоод байдаг 10-р сард инээмсэглэн авхуулсан
тэр хар цагаан зурганд би бусад зурагнуудаас бүр илүү хайртай.
Би тэр зургийг чинь тэмдэглэлийнхээ дэвтрийн завсар хавчуулан үргэлж
энгэртээ авч явдаг. Чи минь хол байгаа хэдий ч зүрхэнд ойр байгаасай гэсэндээ
ингэж нандигнан авч явдаг юм шүү хайрт минь.
Санах л гэж холдсон юм шиг энэ амьдралд түр зуурхан ч гэлээ
Цаг хугацаа ямар удаан юм бэ? Цагийн цохилтоос ч илүү минии зүрх маш хурдан цохилно.
Уг нь би өглөөд дуртай байлаа. Шувуудэртлэн жиргээд л их хотын маань амьдрал эхлээд л.
Гэтэл одоо бол тийм биш.
Зүүдэндээ чамтайгаа хоёулахнаа байхад нар мандаж дахиад л ганцаардсан
амьдрал минь эхэлнэ.

Хайраа шингээж бичсэн мөрүүд минь
Хавсрага салхийг сөрөн нисээд
Хайртын минь өмнө зөөлөн буугаад
Халуухан тэврэлтийг мэдрүүлээрэй

Бид хоёрын уулздаг байсан төгөлд ганцаараа очсон. Хамтдаа суудаг байсан
сандал дээр минь навчис хөглөрчихсөн бид хоёрыг хүлээн гунигтайхан байх
шиг. Тэнд зөндөө олон хосууд очдог болжээ дотроо атаархах шиг. Энэ нүцгэрч
байгаа модод навч бүхэнд бид хоёрын хүсэл мөрөөдөл шингэж салхины
сэрчигнээн чихэнд минь дахин дахин шивнэх шиг санагдана. Чи санаж байна
уу? Тэр төгөлд анх үнсэлцсэнээ. Би тэр үед хичнээн их биеэ барьсан ч ямар их
аз жаргалтай байснаа мартаж чадахгүй.

Хайраа шингээж бичсэн мөрүүд минь
Хавсрага салхийг сөрөн нисээд
Хайртын минь өмнө зөөлөн буугаад
Халуухан тэврэлтийг мэдрүүлээрэй

Танай цонхон доор очиход чиний ургуулж тарьсан цэцэг яг над шиг
ганцаардчихсан байх шиг санагдсан. Би эргэн тойрон бүр бүх юмнаасаа
таслагдан ганцаардлыг өтгөн манан дунд төөрөн явна. Чамайг надад анх
хайртай гэж хэлэхэд би бүр итгэж ядан нисэх мэт болсон. Миний чамд
илгээх гэгээн хайрын ариун захидлын минь үргэлжлэл

Хайраа шингээж бичсэн мөрүүд минь
Хавсрага салхийг сөрөн нисээд
Хайртын минь өмнө зөөлөн буугаад
Халуухан тэврэлтийг мэдрүүлээрэй

Хайрт минь би чамайгаа хvлээнээ
Хол байсан өдөр бvрийн тоогоор ирэхээр чинь би чамайгаа vнсэнэ
Надруу яаран тэмvvлсэн хоног бvрийн тоогоор vнсэнээ
Хайрт минь тvр баяртай.

Чин Хайр Минь

Наран жаргахдаа дулаахан илчээ нуун алга болдог
Тэгэхэд хүлээнэ нуусан тэр илчийг
Бороо хааяа хүсээгүй өдөр ихээр дусалдаг
Гэхдээ дуртай зөөлөн тэр бороонд

Миний ертөнц чамайг илчээр дутаахгүй ээ
Миний сэтгэл бороогоор чамайг дааруулахгүй ээ
Миний зүрхэнд надтай хамт чи минь үүрд үлдвэл
Наран мөнхөд жаргахгүйгээр сэтгэлийг гэрэлтүүлнэ

Уудам хөх тэнгэр хягааргүй бас үзэсгэлэнтэй
Тиймээ чамайг юутай ч зүйрлэшгүй ээ
Одод гэрэлтэн шөнийн тэнгэрийг чимдэгийн адил
Өөрийгөө би чамгүйгээр төсөөлөшгүй ээ

Миний ертөнц чамайг илчээр дутаахгүй ээ
Миний сэтгэл бороогоор чамайг дааруулахгүй ээ
Миний зүрхэнд надтай хамт чи минь үүрд үлдвэл
Наран мөнхөд жаргахгүйгээр сэтгэлийг гэрэлтүүлнэ

Тэсгэл алдан гараас чинь зөөлөн атгалаа
Би ниснээ
Жаргаж төгсдөг хайрын түүх
Хоёул болъёо чин хайраа

Миний ертөнц чамайг илчээр дутаахгүй ээ
Миний сэтгэл бороогоор чамайг дааруулахгүй ээ
Миний зүрхэнд надтай хамт чи минь үүрд үлдвэл
Наран мөнхөд жаргахгүйгээр сэтгэлийг гэрэлтүүл

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax